Тавтай морил

OpenOffice.org 3.1 НамайгУнш

Энэ файлын хамгийн шинэ хувилбар дараах хаягт бий.http://www.openoffice.org/welcome/readme.html

Хүндэт Хэрэглэгчээ

Энэхүү файл нь энэ програмын талаарх чухал мэдээллийг агуулж байгаа болно. Програмыг ашиглаж эхлэхийн өмнө энэхүү мэдээллийг анхааралтай уншина уу.

Энэ бүтээгдэхүүний хөгжүүлэгч OpenOffice.org холбоо нь таныг холбооны гишүүнээр элсэхийг урьж байна. Шинэ хэрэглэгч болсноор та OpenOffice.org-н дараах вэб хуудаснаас хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болно

http://mn.openoffice.org/readme_30.html

Мөн OpenOffice.org төсөлд хэрхэн оролцох тухай доорх хэсгээс уншина уу.

OpenOffice.org нь үнэхээр ямар ч хэрэглэгчийн хувьд төлбөргүй гэж үү?

OpenOffice.org хүн бүрийн хувьд төлбөргүй. Та энэ OpenOffice.org-н хуулбарыг авч өөрийн хүссэн хэдэн ч компьютер дээр суулгаж, худалдаа, засгийн газар, олон нийтийн захиргаа, сургууль гээд ямар ч зорилгоор ашиглаж болно. Лицензийн дэлгэрэнгүй мэдээллийг OpenOffice.org-тэй хамт нийлүүлсэн бичвэрээс эсвэл http://www.openoffice.org/license.html -г уншина уу

OpenOffice.org яагаад ямар ч хэрэглэгчийн хувьд төлбөргүй вэ?

Та OpenOffice.org-н энэ хуулбарыг ямар ч лицензийн төлбөргүй хэрэглэж болно. Учир нь чөлөөт туслагчид болон компаниуд энэ бүтээгдэхүүнийг загварчилж, хөгжүүлж, шалгаж, орчуулж, баримтжуулж, дэмжиж, зах зээлд гаргасан ба өөр олон арга замын тусламжтайгаар OpenOffice.org-г хийсэн нь өнөөдөр Дэлхийн толгой Нээлттэй Эх бүхий Офис програм хангамж болсон юм.Хэрэв та энэ хичээл чармайлтыг үнэлж мөн OpenOffice.org-г ирээдүйд цааш хөгжүүлэхэд өөрөө туслахыг хүсвэл дараах хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.http://mn.openoffice.org/dev/ хаягаас дэлгэрэнгүйг үзнэ үү. Хүн бүр хувь нэмэр оруулж чадна.

Суулгацын тэмдэгдэл

Системийн шаардлагууд:

Маш өргөн хүрээний Линүкс тараалтууд байдаг ба тараалт дотроо янз бүрийн суулгалтыг сонгох тохиргоотой байдаг. (Ж. нь KDE Gnome г.м.). Хэд хэдэн тараалт OpenOffice.org-н өөрийн 'уугуул' хувилбартай байдаг ба тэр нь энэ холбооны OpenOffice.org-н хувилбараас ялгаатай байж болно. Хэд хэдэн тохиолдолд та OpenOffice.org-н холбооны хувилбар болон тараалтын 'уугуул' хувилбарыг хамт суулгаж болно. Ер нь бол Холбооны хувилбарыг суулгахын өмнө 'уугуул' хувилбарыг устгах нь найдвартай байдаг. Устгахдаа та өөрийн тараалтын баримтжуулалтыг уншина уу.

Програмыг устгах болон суулгахынхаа өмнө системээ үргэлж нөөцөлж байхыг зөвлөж байна.

Програм эхлүүлэх үеийн асуудлууд

Хэрэв та OpenOffice.org эхлэлийн асуудалтай тулгарвал (ялангуяа Гноме хэрэглэж байх үед) шеллийн SESSION_MANAGER орчны хувьсагчаа 'чөлөөлөөд' (unset), OpenOffice.org-г дахин эхлүүлнэ үү. Үүнийг хийхдээ "[office folder]/program" лавлах дотор байгаа soffice шелл скриптийн эхэнд "unset SESSION_MANAGER" гэсэн мөрийг нэмнэ.

OpenOffice.org-г эхлүүлэхэд гардаг дэлгэц, үзүүлбэртэй холбоотой хүндрэл эсвэл асуудлууд (жишээ нь програм гацах) ихэнхдээ таны график картын драйвераас шалгаалдаг. Хэрэв ийм асуудал гарсан бол, та график картын драйвераа шинэчлэх эсвэл үйлдлийн системийнхээ график картын драйвераа хэрэглээд үзэх хэрэгтэй. 3D объектуудыг үзүүлэхэд гардаг хүндрэлүүдийг ихэнх үед 'Хэрэгсэл - Тохируулга - OpenOffice.org - Харагдац - 3D харагдац' дотор байгаа "OpenGL хэрэглэ" гэдгийг хааснаар шийдэгддэг.

OpenOffice.org 1.x ба OpenOffice.org 3.1 хооронд клипбордоор хуулах ба буулгах нь OpenOffice.org форматын хувьд ажиллахгүй байж болохыг анхаарна уу. Хэрэв ийм зүйл тохиолдвол 'Засах - Тусгайлаг буулгах' -г сонгож OpenOffice.org-ээс өөр формат сонгох эсвэл баримтыг шууд OpenOffice.org 3.1-р нээнэ үү.

Таны системийн түр хадгалагч лавлахад хангалттай сул зай байхгүй бөгөөд унших, бичих, ажиллуулах гэсэн хандах эрхүүдийг батлах боломжгүй. Суулгацыг эхлүүлэхийн өмнө бүх бусад програмыг хаана уу.

Холбогч товчлуурууд

Зөвхөн үйлдлийн системд хэрэглэгдэх холбогч түлхүүр (товчлуурын хослол) OpenOffice.org-д хэрэглэгдэнэ. Хэрэв товчлуурын хослол OpenOffice.org-д OpenOffice.org тусламжид тодорхойлсны дагуу ажиллахгүй бол тухайн товчлуурын хослол хэдийнэ үйлдлийн системд хэрэглэгдсэн эсэхийг шалгана уу.

Файл түгжилт

Өгөгдмөл тохиргоогоор OpenOffice.org-д файл түгжилт идэвхжсэн байгаа. Үүнийг идэвхгүйжүүлэхийн тулд тохирох орчны хувьсагчийг SAL_ENABLE_FILE_LOCKING=0 болгоод SAL_ENABLE_FILE_LOCKING-г экспортолно уу. Эдгээр бичлэгүүд soffice скрипт файл дотор идэвхтэй хэлбэрээр бий.

Сануулга: Идэвхтэй файл түгжилт нь Solaris 2.5.1 ба 2.7 -г Linux NFS 2.0 тэй хамт хэрэглэгдэх үед асуудал үүсгэнэ. Хэрэв системийн орчин эдгээртэй нийлж байвал бид файл түгжилтийн боломж хэрэглэхээс зайлсхийхийг хатуу зөвлөж байна. Тэгэхгүй бол, линүкс компьютероос NFS -р залгагдсан лавлах доторх файл нээх үед OpenOffice.org гацна.

ХБ хандалтын (Accessibility) чухал зөвлөмж

OpenOffice.org-н ХБ хандалтын (Accessibility) функцүүдийн мэдээллийг авахдаа: http://www.openoffice.org/access/ харна уу.

Бүртгэл

Та програмыг суулгах үедээ бүтээгдэхүүний товч бүртгэлийг хийх бага зэрэг цаг гаргана уу. Бүртгэл нь хэдийгээр заавал бус боловч хойшид энэ мэдээлэл хэрэглэгчид шууд хандсан илүү сайн програм хангамжийн цогц хийх боломж холбоонд олгох тул бид таныг бүртгүүлэхийг хүсэмжилж байна. Мэдээлэл хамгаалах удирдамжийн дагуу, OpenOffice.org холбоо таны хувийн өгөгдлийг хамгаалах бүх хамгаалах арга хэмжээг авах болно. Хэрэв та суулгалтын үед бүртгэлээс хоцорсон бол үндсэн цэснээс "Тусламж > Бүртгэл" сонгон эргээд хэзээ ч бүртгүүлж болно.

Хэрэглэгчийн санал асуулга

Мөн бид таныг бөглөхийг хүссэн хэрэглэгчийн санал асуулга онлайн бий. Хэрэглэгчийн санал асуулгын үр дүн OpenOffice.org-т туслах ба дараагийн үеийн офис програмын багцад шинэ стандарт тогтооход илүү хурдан нөлөөлнө. Мэдээлэл хамгаалах удирдамжийн дагуу, OpenOffice.org холбоо таны хувийн өгөгдлийг хамгаалах бүх хамгаалах арга хэмжээг авах болно.

Хэрэглэгчийн үйлчилгээ

Үндсэн дэмжилтийн хуудасhttp://support.openoffice.org/OpenOffice.org-н тусламжийн янз бүрийн боломжуудыг санал болгоно. Таны асуулт магадгүй хэдийнэ хариулагдсан байж болох тул холбооны хэлэлцүүлгийг шалгана уу.http://openoffice.openmn.org эсвэл "users@mn.openoffice.org" шуудангийн жагсаалтаас хайж болно http://mn.openoffice.org/about-mailinglist.html. Мөн түүнчлэн, та асуултаа дараах хаяг руу илгээж болно users@mn.openoffice.org. Яаж шуудангийн жагсаалтад бүртгүүлэх (имэйл хариулт авах) тухай дараах хуудсанд тайлбарласан байгаа:http://mn.openoffice.org/about-users-mailinglist.html.

Дараах хаягаар ТТА шалгана уу http://mn.openoffice.org/faq.

Алдаа & асуудал тайлагнах

OpenOffice.org вэб сайтад бидний тайлан, алдаа ба асуудал мөрдөлт ба засалтын механизм болох IssueZilla бий. Бид бүх хэрэглэгчдийг үгээ хэлэх эрх ба боломжтой ба өөрийн системд (платформд) гарч ирэх асуудлуудыг тухтай нийтэлж байгаасай гэж хүсэж байна. Идэвхтэй асуудал тайлагнах нь хэрэглэгчийн зүгээс энэ програмын цаашдын хөгжүүлэлт ба сайжруулалтанд хийж чадах хамгийн чухал хувь нэмэрийн нэг билээ.

Оролцоо

Энэхүү алдартай нээлттэй эх бүхий төслийн хөгжүүлэлтэнд таныг идэвхтэй оролцвол оролцвол OpenOffice.org холбоо баяртайгаар хүлээн авна.

Та хэрэглэгч байна гэдэг нь та хэдийнэ хөгжүүлэх процессийн нэгэн үнэт хэсэг болно гэсэн үг. Гэсэн ч бид таныг илүү идэвхтэй дүрд тоглож холбооны тогтмол хамтран ажиллагч болохыг хүсэж байна. http://mn.openoffice.org/dev http://mn.openoffice.org/dev

Эхлэх зам

Хувь нэмэр оруулж эхлэх хамгийн сайн зам бол нэг болон хэд хэдэн шуудангийн жагсаалтанд бүртгүүлж, өөрөө 2000 оны Тахиа сараас хойшхи OpenOffice.org эх кодын талаар хэлэлцэгдсэн сэдвүүдтэй бага багаар танилцаж хэрэгтэй. Хүрэлцээтэй болсон үедээ хийх зүйл бол өөрийнхөө танилцуулгыг илгээгээд хэлэлцүүлэгт оролцох явдал. Хэрэв та нээлттэй эх бүхий төслүүдэд оролцож байсан хангалттай туршлагатай бол дараах хаягт байгаа манай To-Dos (хийх хэрэгтэй) жагсаалтыг авч үзээд өөрийн туслахыг хүсэж байгаа зүйл байгаа эсэхийг шалгана уу.http://mn.openoffice.org/dev/.

Бүртгүүлэх

Энд та бүртгүүлж болох зарим төслийн шуудангийн жагсаалт байна. Хаяг:http://mn.openoffice.org/about-mailinglist.html

Нэг болон олон төсөлт нэгд

Хэрэв та програм хангамжийн дизайн эсвэл код бичих туршлагатай бол энэ чухал нээлттэй эх бүхий төсөлд том хувь нэмэр оруулж чадна. Тийм ээ, та!

http://projects.openoffice.org/index.html хаягт та бодит програмын цөмд код бичих нутагшуулах, шилжүүлэх зэрэг төслүүдийн жагсаалтыг олно. Хэрэв та хөгжүүлэгч биш бол, баримтжуулах болон маркетингийн төсөлд оролцохыг хичээнэ үү. OpenOffice.org маркетингийн төсөл нь нээлттэй эх бүхий төслийн партизан болон уламжлалт аргачлалуудыг хэрэглэж болно. Бидэнд хэл болон соёлын саад бий тул та зүгээр л найздаа энэ офисын багц програмын тухай найздаа хэлж тарааж өгч тусалж болно.

Та маркетингийн Харилцаа холбоо & Мэдээллийн сүлжээнд нэгдэн тусалж болно: http://marketing.openoffice.org/contacts.html Та сонин болон мэдээллийн хэрэгсэл, медиа, засгийн газрын агентлаг, консултант, сургууль, линүкс хэрэглэгчдийн бүлэг ба өөрийн улсад буй хөгжүүлэгчид нутгийн холбоодтой холбоо тогтоож өгч болно.

Бид таныг шинэ OpenOffice.org 3.1 сэтгэл хангалуун ажиллаж бидэнтэй сүлжээгээр нэгдэнэ гэж найдаж байна.

OpenOffice.org холбоо

Хэрэглэгдсэн / Өөрчлөгдсөн эх код

Portions Copyright 1998, 1999 James Clark. Portions Copyright 1996, 1998 Netscape Communications Corporation.